01.21

“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй

Монголчуудын үндэсний уламжлалт баяр цагаан сар хаяанд тулж, хот хөдөөгүй бэлтгэлээ базааж байна. Зарим нэг судалгааны дүнгээр энэ жилийн цагаан сараар нэг айл өрх дунджаар нэг сая таван зуун мянган төгрөг зарцуулах бололтой. Гэхдээ манайхны бэл бэнчин тааруу тул ийм хэмжээний мөнгө бэлнээр тоолчихгүй, ихэвчлэн өр зээл тавьж баяртаа бэлтгэх нь тодорхой байна.  

Цагаан сарын идээний дээж тэргүүтний эхний эгнээнд монголчуудын нэрлэж заншсан ул боов буюу хэвийн боов жагсаж буй хэвээр ажээ. Зарим ойворгон хүмүүс цахим ертөнцөд хэвийн боовыг ад үзсэн шинжтэй, ийм боовоор баярын ширээ засахгүй байх талаар сурталчлах болов. Энэ нь ч арай юу юм бэ. Уламжлалт  баярынхаа ширээг тэгээд өөр юугаар засах юм гэж асуухад  харин тэд харамсалтай нь ямар нэгэн тоймтой хариу өгсөнгүй.

Хэвийн боовыг өдгөө олон компани үйлдвэрлэн борлуулж байна. Гандангийн лам хуврагууд ч бас дээд зэрэглэлийн гурил элдэж нухаад бөөн шар тос амтагдсан боов зардаг болжээ.

Хэвийн боов үйлдвэрлэгчдээс олон жилийн туршлага,  арга технологоор арай давуу гэж хэлж болохоор компанийг нэрлээд өгөөч гэвэл бичээч миний хувьд “Талх чихэр” компанийн боов илүү чанарлаг гэж хэлмээр байгаа  юм. Манай хамт олон ч бас надтай санал нийлж байна. 

Талх чихэр компани олон улсын чанарын стандартад нийцсэн дэвшилтэт технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжаар үнэлэгдсэн хүнсний салбарын түргүүлэгч, загвар компани болж чадсан байна. Тус компанийнхан сар шинийн баярт зориулан “Атар”, “Түмэн насан” зэрэг хэвийн боов, суурь болон иж бүрдэл бүхий еэвэн үйлдвэрлэн борлуулж байгаа ажээ.

“Талх чихэр” компанийн хамт олон “Түмэн насан” хэвийн боовоор төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн идээг жил бүр засдаг уламжлалтай. Энэхүү хэвийн боов нь Монгол үнээний өрмийг дээд зэргийн гурилтай багсарч тусгай технологиор үйлдвэрлэдэг тул тансаг амт үнэртэй, идээ засахад өнгөлөг, ахмад буурлуудад бэлэглэхэд нэн тохиромжтой. Мөн “Атар” хэвийн боов нь ч бас ялгаагүй уламжлалт технологийг орчин үеийн өндөр технологтой хослуулан, Монгол шар тосоор багсарч хийсэн бүтээгдэхүүн юм.

За, тэгээд дээр өгүүлсэн Суурь еэвэнгийн шанзыг цэвэр арвайн гурил, цөцгийн тос, элсэн чихэртэй багсарч хийхдээ тухайн жилийн билэгдлийг давхар хэвлэн үйлдвэрлэж байна.

Монголд буддын шашин дэлгэрч эхэлсэн 17 дугаар зуунаас уламжилж ирсэн хаврын тэргүүн сарын цагаан сарын шинийн нэгний билэгт сайн өдрөөр айл өрх бүр идээ шүүс бэлтгэн ширээ засахдаа хамгийн өргөн хэрэглэдэг, гол зүйл болох хэвийн боовны талаар товч өгүүлэхэд нэг иймэрхүү. Энэ удаа ч бас таны сонголт “Талх чихэр” компани хэвээр байх нь гарцаагүй биз ээ.

О.Баяр