Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд зээл авсан нь олон нийтийн дургүйцлийг багагүй хүргэж байгаа билээ. Тэгвэл жүжигчин О.Амгаланбаатар ч мөн олны адил энэ талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрбээр “Элдэв янзын жүжиг тоглоод эд нар нээрэн арай л муухай дээрэлхэж байна даа. МАНАН сарних нь зүйн хэрэг. ЖДҮ-чид ч хариуцлага хүлээх нь бас ёс зүйн хэрэг. Гэхдээ төр түмнээс хулгайлсан хохирлыг нь төлүүлэхгүй бол сандал суудлаас нь зөвхөн авч хаях гэх нь сайд даргын суудлын төлөөх тэмцэл мэт харагдаад байна л даа. Эцсийн эцэст ээлжилж хурлаа хаясан энэ эрхэм гишүүд нэг намынхан эв зүйгээ олоод эрх мэдлээ хуваагаад явж чадахгүй бол УИХ-аа тараасан нь дээр биз. Алдаа гаргасан л бол аль нь ч байсан буруугаа хүлээгээд яваад өгөх хэрэгтэй. Нэг л их туньж, хурал хаясан худлаа гарууд. Хариуцлага тооцъё гэхээр "халдашгүй дархан эрх" ярьж танхимаараа хамгаалаад үлдчихдэг. Шүүхээсээ дээгүүр шалгах, буруу зөвийг тогтоох гэхээр хаалт хийдэг эрх мэдлийг энэ гишүүдэд нь өгчихсөн тийм тэнэг мал гишүүдээ хамгаалж үлддэг хууль байж болох уу. Улсын мөнгө идэж, утаж алах гэснээрээ халдашгүй болдоггүй л юм бол ямар ацныхаа гавьяагаар ял шийтгэлээс мултрах гээд байгаа дагзнууд вэ” хэмээн ихэд бухимдаад авчээ.