01.29

Кендалл Женнер орлогоороо тэргүүлэв

"Forbes" сэтгүүл 2018 оны шилдэг, хамгийн өндөр ашиг орлогтой 10 загвар өмсөгчийн жагсаалтыг гаргажээ. Улмаар энэ жилийн жагсаалтыг Кендалл Женнер тэргүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн 2018 онд 22.5 сая долларын орлого олжээ. Мөн тэрбээр өнгөрсөн онд "Adidas", “Calvin Klein”, “Fendi”, “Marc Jacobs”, “Karl Lagerfield”, “Estee Lauder” зэрэг алдартай брендтэй хамтран ажилласан байна. 
Жагсаалтын хоёрдугаарт, Карли Клосс 13 сая долларын орлогоор бичигдсэн бол гуравдугаарт, Крисси Тэйгэн 11.5 сая долларын орлогоороо бичигджээ. Мөн энэхүү жагсаалтад Розт Хайтингтон Уайтли, Жизел Бундхен, Кара, Жижи Хадид, Белла Хадид нар багтжээ.