02.26

”Green Book” шилдгээр шалгарав


АНУ-ын Лос-Анжелес хотноо 91 дэх удаагийн "Оскар"-ын кино наадам болж өнгөрлөө. Улмаар энэхүү наадмын "Шилдэг кино" төрөлд найруулагч Питер Фарреллигийн "Green Book" ялалт байгуулжээ. Түүнчлэн Мексикийн кино найруулагч Альфонсо Куарон "Roma" киногоороо "Шилдэг найруулагч", "Гадаад хэл дээрх шилдэг кино", "Шилдэг кино зураг авалт" гэсэн гурван шагналын эзэн болсон байна. Харин жүжигчин Рами Малек домогт Фредди Меркьюригийн дүрээр анхны "Оскар" авсан бол жүжигчин Оливия Колман "The Favourite" киногоор шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэв. 
91 дэх удаагийн "Оскар"-ыг эздийг жагсаалтаар хүргэж байна. 
Шилдэг кино - Green Book (Питер Фаррелли)
Шилдэг найруулагч - Альфонсо Куарон (Roma)
Шилдэг эрэгтэй жүжигчин - Рами Малек (Bohemian Rhapsody)
Шилдэг эмэгтэй жүжигчин - Оливия Колман (The Favourite)
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Махершала Али (Green Book)
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин - Режина Кинг (If Beale Street Could Talk)
Шилдэг кино зохиол (эх зохиол) - Green Book (Ник Валлелонга, Брайан Карри, Питер Фаррелли)
Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн) - BlacKkKlansman (Спайк Ли)
Шилдэг дуу - Shallow (A Star Is Born)
 Шилдэг хөгжмийн зохиол - Black Panther (Людвиг Горанссон)
Шилдэг анимэйшн кино - Spider-Man: Into the Spider-Verse
Шилдэг гадаад кино - Roma
Шилдэг дүрсний эффект - First Man
Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт - Vice
Шилдэг эвлүүлэг - Bohemian Rhapsody
Шилдэг баримтат кино - Free Solo
Шилдэг костюм дизайн - Black Panther
Шилдэг кино зураг авалт - Roma