04.05

Б.Ганхуяг 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн мэтгэлцээнээс “бултжээ”

 “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг дефакто мэтгэлцээнд дуудсан билээ. Тэд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг болон тус компанийн 2019 оны төсвийн хүрээнд өчигдөр мэтгэлцэх байсан ч Б.Ганхуяг уг мэтгэлцээнээс “бултжээ”. “Эрдэнэс Тавантолгой” 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ онд ногдол ашиг тараана гэсэн. Гэтэл нэгж хувьцаанд 25-хан төгрөгийн ногдол ашиг буюу нэг иргэнд 26800 төгрөг хуваарилах болсонд иргэд бухимдах боллоо. Ногдол ашиг ийм бага байгаа шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны түүхэндээ байгаагүй 481 тэрбум төгрөгийн үрэлгэн төсөв гэнэ. “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс үүнийг “Ногдол ашгийн хулгай” хэмээн дүгнэж, төсвөө эргэж харах шаардлагатай гэж үзжээ. 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой”  удирдлагын зардалд 22 тэрбум төгрөг, программ хангамж авахад 7.7 тэрбум, 4.5 тэрбумаар компьютер авахаар зарлагдахаар байна. 

Б.Болор