02.26

Уилл Смит: Гэр бүл минь эргэн нийлсэнд баяртай байна

Холливудын хамгийн бат бөх гэр бүлд тооцогддог байсан Уилл Смит, Жада Пинкетт Смит нар салсан тухай мэдээлэл олон мянган шүтэн бишрэгчдийг нь гонсойлгосон. Тэгвэл хосууд эргэн нийлсэн байна. Учир нь Уилл Смит Лос Анжелес болсон “Focus” киноныхоо нээлтэд эхнэрээ дагуулан иржээ. Тэрбээр  “Энэ бүсгүйн гараас 18 жилийн турш атгалаа. Цаашид эхнэрийнхээ гарыг үхэх хүртлээ атгах болно. Гэр бүл минь эргэн нийлсэнд баяртай байна” гэжээ.

П.ТУУЛ