04.11

Малчдын бүлэг, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгчээ

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Иргэдийн оролцоотой - Байгаль орчны хяналт" сарын аяны хүрээнд Рашаант сумын төсөвт байгууллагуудын ажилтан, албан хаагчдад байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, байгаль орчны багц хуулийн талаар сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хийлээ. Сургалтанд нийт 101 төрийн албан хаагч хамрагдаж, байгаль орчны чиглэлийн мэдлэгээ дээшлүүлжээ.

Мөн хууль бус ан агнуур, хууль бус мод бэлтгэл, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, морьтой эргүүл шалгалтыг хийж Хөвсгөлийн нуруу, Дулаанхаан, Баянзүрх зэрэг ууланд явж ажиглалт судалгаа хийж, хяналт шалгалтын явцад малчдын бүлэг, иргэдэд ой хээрийн түймрээс сэргийлэх, хууль бус ан агнуураас сэргийлэх зөвлөмж сануулга өгсөн байна.