05.10

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 13-27-нд бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газраас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ сарын 13-27-нд бүртгэхээр болжээ. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой юм байна.
Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд: 
1.Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
2.Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
3.Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
4.Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
5.Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна. 
2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ. 
Бүрдүүлэх материал:
1.Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
2.Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэх хуулбарын хамт
3.Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
4.Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
5.Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.