Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 4 сард 857.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.5 (19.1%) тэрбум төгрөг, зарлага 771.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.9 (13.5%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 137.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 108.9 (20.8%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 16.9 (19.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 91.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 78.3 (15.1%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 5.9 (16.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Энэ оны 4 дүгээр сард Нийгмийн даатгалын сангийн орлого 217.7 тэрбум, зарлага 197.0 тэрбум болж, өмнөх сараас орлого 20.6 (8.6%) тэрбум төгрөгөөр, зарлага 6.7 (3.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.