05.29

Бүртгэлтэй ажилгүй иргэд 22.5 мянга байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 4 дүгээр сарын эцэст 33.0 мянга, үүнээс 22.4 (68.1%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 (31.9%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 952 (4.1%) хүнээр буурч, өмнөх сараас 717 (3.3%) хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 (52.3%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.0 (31.0%) мянга нь Улаанбаатарт, 5.3 (23.4%) мянга нь Хангайн бүсэд, 4.2 (18.8%) мянга нь Баруун бүсэд, 3.6 (16.2%) мянга нь Төвийн бүсэд, 2.4 (10.6%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.