Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших “Их ав” дэлгүүрийн гадна агнасан согоо ачсан автомашин байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай эрэгтэй О бусадтай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хоёр согоо агнан, тээвэрлэж явсан байна.
Тиймээс АНУ-д үйлдвэрлэсэн sawage бууг эд мөрийн баримтаар хураан авч, хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.