07.05

Төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 15 автомашин хүлээн авна

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлээд байна.  

  Төслийн хүрээнд  нийлүүлэх 3.0  сая евро буюу 9  тэрбум төгрөгийн өртөг бүхий  гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг 2019 оны 07 дугаар сарын 09-нд Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх юм.

 Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилан өгнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.