09.05

Гамшгийн эрсдэл ба санхүү, даатгалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ОБЕГ-ыг дарга Бригадын генерал Т.Бадралттай уулзаж харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр, гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчин ба зохицуулалт, бизнес загвар, технологид суурилсан даатгал, хүртээмжтэй бүтээгдэхүүн, санхүү, даатгалын салбарын хөгжил, хамтын ажиллагааны талаар ярилцаж Гамшгийн орон зайн мэдээллийн системийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Мөн гамшгийн эрсдэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан  Санхүүгийн зохицуулах хорооноос Хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөр (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-тэй хамтран Төр, хувийн хэвшлийн олон улсын зөвлөлдөх ээлжит VII уулзалтыг  “Уур амьсгал өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” сэдвээр Улаанбаатар хотноо 2019 оны есдүгээр сарын 17-18-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.