09.05

Барилгын салбарынхан ”Ид шидийн орон-2” төслийн сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ

Барилга, хот байгуулалтын яам орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийг ойг тохиолдуулан “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд сайн үйлсийн хандивын аян өрнүүллээ.

Барилга, хот байгуулалтын яам, харьяа газар, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төслийн нэгжүүд зэрэг нийт 400 гаруй ажилтан, алба хаагчид “САЙН ҮЙЛСИЙН ХАНДИВЫН АЯН”-д нэгдэж 1 өдрийн цалингаа хандивлалаа.

“Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нь 4200 м.кв талбайд 70 хүүхдийн багтаамжтай номын сан, 50 хүүхдийн багтаамжтай хүүхэд, залуучуудад зориулсан танхим, 80 хүүдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, 15 хүртэлх хүүхдийн багтаамжтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, спорт танхим, 150 гаруй хүүхдийн багтаамжтай хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдсэн цогцолбор болох юм.

Баянзүрх дүүрэг, Улиастайн эцэст баригдаж буй уг төвийн барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд 100 хувь иргэн, ААН, байгууллагын хандиваар сүндэрлэж байна.

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд, хувь иргэд, Барилга, хот байгуулалтын яам түүчээлэн оролцож, сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

-Барилга, хот байгуулалтын яам
-Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар
-Барилгын хөгжлийн төв
-“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ
-Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо сууриан газруудын хөгжлийн төсөл
-“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл
-Дархан хотын бохир усны менежментийн төсөл
-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо
-Монголын барилгын үндэсний ассоциаци
-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл
-Монголын барилгачин залуучуудын нэгдсэн холбоо
-Монголын барилгачдын нэгдсэн холбоо

Барилгын салбарын ААН, байгууллагууд:

1. “Дойчи Вилли” ХХК – 100 орчим сая төгрөгийн дотор заслын материал \бүх шалны шийдэл, тавилганы материал, обой, угаалтуур суултуур\
2. “Дашваанжил” ХХК – 55 орчим сая төгрөгийн газан халаалтын системийн угсралт суурилуулалтын ажлыг 100 хувь хандиваар хийж өгч байна
3. “Гексайдр Клауд” ХХК – 45 орчим сая төгрөгийн өртөг бүхий дотор гадна цахилгаан, холбооны ажлын угсралтын ажил болон бүх ил тоноглол \разетка, унтраалга\
4. “Термо Тех” ХХК – Бүх агааржуулалтын угсралт суурилуулалтын ажлыг материалын хамт 50% хямдруулан гүйцэтгэж байна
5. “Тэгш плант” ХХК – Барилгад шаардлагай бүх төрлийн хайрга, дайргыг 100 хувь хандиваар өгч байна.
6. “Мегавүүд” ХХК – 30 орчим сая төгрөгийн өртөг бүхий төслийн бүх дотор хаалгануудыг хандиваар нийлүүлж байна
7. “ИЭК Монголия” ХХК – 10 орчим сая төгрөгийн өртөг бүхий цахилгааны хүчдлийн самбаруудыг тоноглолын хамт хандиваар нийлүүлж байна
8. “Ай Би Эс” групп – 10 сая төгрөгийн барилгын хуурай хольцны материалаар хандив үзүүлж байна
9. “Макс шил” ХХК – Төслийн бүх шилэн фасадны ажлыг 25% хямдралтай үнээр хөнгөлөн угсралт суурилуулалтыг хийж өгч байна
10. “ПГС” ХХК – Барилгын үндсэн гүйцэтгэгчийн ажлыг үндсэн өртөг үнээр нь гүйцэтгэн хөнгөлөлт хандив үзүүлж байна
11. “Суут инженеринг” ХХК – Барилгын дотор халаалт, цэвэр бохир усны ажлыг өртөг үнээр нь гүйцэтгэн хөнгөлөлт хандив үзүүлж байна
12. “Алтай эколос” ХХК – Гадна бохирын системийн цэвэрлэх төхөөрөмжийг 20% хөнгөлөлт үзүүлэн нийлүүлж байна
13. “Ти Ти Эс Эс” ХХК – Төслийн эскиз, интерьер, ерөнхий төлөвлөлтийн зураг төслийг 90% хөнгөлөн хийж гүйцэтгэж өгчээ
14. “Нарлаг Хөхий” ХХК – Барилгын иж бүрэн зургын ажлыг 90% хөнгөлөн хийж гүйцэтгэж өгчээ.
15. “Харандаа” ХХК – Барилгын бүтээцийн зураг төслийн 100% хөнгөлөн хийж гүйцэтгэж өгчээ.
16. “ИДҮЗ” ХХК – Төслийн дотор интерьер, 3D зургын ажлыг 85% хөнгөлөн хийж гүйцэтгэж өгсөн.
17. “Волд Мэп” ХХК – Төслийн кадастар, улаан шугамны ажлыг хандиваар хийж гүйцэтгэж өгчээ.