05.26

Хумхынханд эхэлсэн ажлаа амжилттай дуусгах сайхан боломж олдоно

Хонь - (3/21-4/19)
Шаргуу зорилготой хүмүүст таатай өдөр. Гэрээ хэлэлцээр зохион байгуулах, шаардлагатай хууль эрхийн зөвлөгөө авахад энэ өдрийг ашиглахыг зөвлөе. Тавьсан зорилго руугаа идэвхтэй тэмүүлэх нь ирээдүйд ажил албандаа өндөр амжилт үзүүлэх үндэс болно. Чухал асуудал шийдвэрлэхдээ өөрийн зөн билигтээ найд. Шударга байх гэсэн хурц зан эргэн тойронд болж байгаа сөрөг үйл явцуудыг тайвнаар ажиглах боломжийг олгохгүй. Тиймээс өөрийнхөө тоосон дор үхсэн мэт чимээгүй байх хэрэгтэй.

Үхэр - (4/20-5/20)
Эрхэлж буй албан тушаал, цалин хөлснийхөө талаар эргэлзээ төрнө. Олонх нь өөрийн удирдлагын талаар сэтгэл дундуур байна. Танай дарга хүн магтахдаа хэчнээн дургүй байсан ч түүнд бүү санаа зов. Хэрвээ та магтуулах ажил хэрэг бүтээсэн бол шаардуулалгүй таны цалинг нэмж, гэр бүлд тань санаа тавих болно. Таны хийж буй зүйл тань гэр бүлд чинь хэр таалагдаж байгааг олж мэд.

Ихэр - (5/21-6/21)
Мөрөөдөлдөө хэт автсан ихрийнхэн өрсөлдөгчдийн муу явуулгад хариу цохилт үзүүлэх цаг болжээ. Тайван байж нөхцөл байдлыг хянахгүй бол хамтрагч хийгээд найз нөхдийн харьцаанд зарчмын сөргөлдөөн wcrax магадлалтай байна. Цус төлжүүлэх  эрхтэн хямарч болзошгүй. Өнөөдөр өөрийн нэр төрөө хамгаалах цаг ирэх нь. Шунал тачаал үйл явдлын чигийг танд ашиггүй байдлаар өөрчилж мэднэ.

Мэлхий - (6/22-7/22)
Үйл явдлаар дүүрэн идэвхтэй өдөр болно.  Тэд шийдэмгий зоригтой байж  бусдад идэвхтэй нөлөөлж чадна. Өөрийн дур булаам байдлаа ашиглан шаардлагатай хэлхээ холбоог бий болгон мэдээлэл олж авна. ёс суртахууны зарчмаа хамгаалах, дотоод эрх чөлөө гэсэн уриан дор өнөөдрийг өнгөрөөх төлөвтэй. Авьяас чадвараа бусдад харуулах боломж тохионо. Мөн ажил хэрэгч, багаар ажиллах чадвараа дайчлах хэрэгтэй. Бүгдийг харж сонсож өөрийн биеэр дүгнэж цэгнэ.

Арслан - (7/23-8/22)
Сэтгэлээр бүү уна. Удахгүй бүх зүйлс сайн сайхан байна. Түншүүдээ солих, урьдын үзэл бодлоос татгалзах өдөр. Гэрээ хэлцэл байгуулж гарын үсэг зур. Энә нь танд ашиг авчрах болно. Харин та маргаанд оролцвол өөрийнхөө хэр аминч зантай гэдгийг анзаараад нэг үзээрэй. Энә нь танд цаашдаа өөрчлөгдөхөд тань тус болно.

Охин - (8/23-9/22)
Дотоод хүч, ертөнцөө өдөөж хувиргах өдөр. Таныг сонирхолтой аялал, гэнэтийн шинэ танилууд хүлээж байна. Энэ нь удаан дурсагдаж олон таатай мөчүүдийг авчрах болно. Материаллаг асуудлуудаа шийдэхэд энэ өдрийг зориул. Хүүхдүүдтэй өндөр дуугаар бүү харьц. Таны гадаад ширүүн төрх гэр бүлдээ эв найр тогтооход саад болж болох юм. Аар саар зүйлээр оролдолгүй хамгийн сайн үр дүн өгөх төсөлд хамаг анхаарал, авьяас чадлаа зориул. Удирдлагын зүгээс танд таагүй хандах болон муу санаатнуудын битүү хатгалгад өртөх магадлалтай.

Жинлүүр - (9/23-10/22)
Зарим Жинлүүрүүд алдаа гаргана. Тиймээс та дүрмээр тоглох шаардлагагүй. Зарим хүмүүс таныг гүтгэх доромжлох байх, сэтгэлд нийцэхгүй хүмүүсээс холхон бай. Олонх Жинлүүрийн хувьд эрч хүч энергийн тэсрэлт болох тул энэ цаг үед хорт зуршлуудаасаа салахад хялбар байна. Сэтгэл засал, иллэг бариа хийлгэхэд сайн. Харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтай болоход таатай. Жинлүүрийн амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ.

Хилэнц - (10/23-11/21)
Хичээл сургууль оюун санааны ба оюун ухааны хөгжилд таатай өдөр. Эмэгтэй хилэнцийн ордныхны хувьд хайр дурлалтай учрах бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжлэх болно. Гэхдээ хэт их чармайх мөн зарим нэг хөнгөн байдал тань нулимс, урам хугаралтаар дуусгавар болно. Харин эрэгтэй хилэнцүүд өөртөө итгэлгүй байдал давамгайлж, зөрүүд зангаа бусдад гаргах болно. Энэ нь тийм их хол явахгүй.

Нум - (11/22-12/21)
Энэ өдрийн хувьд сэтгэл хөдлөл өсөн нэмэгдэнэ. Аливаа ажил эхлэхэд тааламжтай. Онцын хүч  зарцуулалгүйгээр та олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Хоосон мөрөөдөл төөрөгдлөөс салахад хамгийн тохиромжтой өдөр. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд таатай  энэ үеийг бүү алд.  Тамхи архинаас татгалзахад үр дүнтэй. Хоолны дэглэм баримтал.

Матар - (12/22-1/19)
Өнөөдөр өмнөх өдрийн таагүй хандлага үргэлжилнэ. Таагүй муу мэдрэмж төрж бие суларч доройтно. Сэтгэл санаагаа тайван байлгаж тайвшрахын тулд энэ оройг гэрээс гадуур өнгөрөөж болно. Олон нийтийн харилцааны арга хэмжээ ба үйл явдлууд түвэггүй болж өнгөрнө. Өөрөөсөө дээд шатны эмэгтэйгээс дэмжлэг хүсэх ба олж авахад үдээс хойш амжилт гарна.

Бумба - (1/20-2/18)
Хүмүүсийн сэтгэл зүйг ойлгох чадвар, урам зориг, уран бүтээлийн зөн билэг нь танд эхэлсэн ажлаа амжилттай дуусгах сайхан боломж олгоно. Хайртынхаа сэтгэл зүрхийг эзэмдэх ба уран бүтээлийн асуудлаа шийдэхэд сэтгэл санааны нарийн мэдрэмжээ ашигла. Таны оргилсон эрч хүч амьдралын хэв маяг, оршин суугаа газарт харш байна. Та мөнгөний ажилд амжилттай байх боловч бусдын нүдэн дээр өгөөмөр, зочломтгой байдлаа харуулахын тулд хээнцэр, тансаг амьдралд тэмүүлнэ.

Загас - (2/19-3/20)
Болзоо дотнын харилцаанд таагүй өдөр. Ууртай бүдүүлэг болно. Энэ занг тань тэсвэр тэвчээр тань дийлэхгүй. Аялал хийх, бичиг баримт бүрдүүлэх, хурим хийхэд таатай өдөр. Ихэнх загасны санхүүгийн байдлыг тогтвортой гэж хэлэхэд хэцүү байх болно. Ажил болон гэртээ онцгүй өөрчлөлт хийснээс гэнэтийн зарлага гарч болзошгүй. Магадгүй томоохон таагүй зүйл тохион. Энэ нь таны эд хөрөнгөтэй холбоотой байна. Галын аюул, хулгай дээрэм байж болзошгүй.