Монголын рок поп урлагийн ууган хамтлаг “Харанга” энэ сарын 29-нд буюу ирэх баасан гарагт “Харанга VIP” хэмээх тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монголика хотел ресорт” ажиллаж байгаа бөгөөд тоглолтод хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үе үеийн хит болсон ая дуугаа өргөх юм. Дашрамд сонирхуулахад, “Харанга” хамтлаг 13 бие даасан тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулжээ. 2014 онд “Best of Haranga” хэмээх тоглолтоо хийсэн билээ.