Манай улсын иргэд хилийн чанадад санаатай, санамсаргүй байдлаар элдэв гэмт хэрэгт холбогдож, ял авах тохиолдол их байдаг. Зөвхөн энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсын 103 иргэн гадны 13 оронд ял эдэлж байгаа аж. Тэгвэл Прага дахь манай Элчин сайдын яамнаас Чех Улсад хорих ял эдэлж байгаа монгол иргэдээ эргэсэн байна.
Тус улсад өнөөдрийн байдлаар манай гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд нэг хүн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр мөрдөн байцаалтын явцад байгаа юм. Монгол иргэдтэй уулзалт хийх үеэр тэд хорих ангийн зүгээс бидэнд үзүүлдэг ямар нэгэн дарамт шахалт байхгүй, бусад ялтнуудтайгаа учир зүйгээ олдог гэдгээ дурдаад хэвийн нөхцөлд ялаа эдэлж байгаагаа ярьжээ.