05.28

Усанд живсэн хүүхдүүдийг хайх ажил үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 10 автомашин, нийт 36 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.