05.29

Lily дрон таныг дагаж гайхалтай мөчүүдийг тань бичиж авах болно

Нисдэг роботууд буюу дронууд зургийг тохиромжтой өнцгөөс авахад их хэрэгтэй ч өөрсдийн хүссэнээр удирдахад тийм ч амар байдаггүй. Харин нисдэг Лили камер өөрөө нисч чаддаг учраас та үүнийг ямар нэг байдлаар удирдах шаардлагагүй. Үүнийг агаарт шидэхэд л паппарациуд таны хамгийн шилдэг зургийг дарахаар улайрдагтай адилаар таныг хаа сайгүй дагаж гайхалтай мөчийг тань мөнхлөх болно. Lily дрон таныг дагаж гайхалтай мөчүүдийг тань бичиж авах болно

Лили камер бол Беркели сургуулийн шинэхэн төгсөгчдийн бүтээл. Өндөр нягтрал бүхий 1080p видеонууд буюу секундэд 720p-ээс 120 фрейм хүртэл видео хийх боломжтой, 12 мегапиксель зураг авдаг. Lily дрон таныг дагаж гайхалтай мөчүүдийг тань бичиж авах болно

Энэхүү бүтээл нь камерны хувьсалд нэгэн шинэ үеийг авчирч байгаа бөгөөд хэрэглэгчид удирдах шаардлагагүйгээр тэднийг дагах боломжтойгоороо шинэлэг болж байгаа юм. Энэ нь бугуй болон халаасандаа бэхлэх боломжтой жижиг дагагч төхөөрөмжинд GPS механизмыг суурилуулснаар боломжтой болсон байна. Lily дрон таныг дагаж гайхалтай мөчүүдийг тань бичиж авах болно

Бугуйн цагны хэмжээтэй Лили дагагч төхөөрөмжийн тухайд iPhone болон Андройд утсан дээр аппликейшн суулгаснаар мөн камераа удирдах боломжийг олгож өгсөн. Энэхүү аппликейшнаар дамжуулаад та авах зургийнхаа төрлийг сонгох ба камераа удирдахад мөн ашиглана. Lily дрон таныг дагаж гайхалтай мөчүүдийг тань бичиж авах болно

Хэрэглэгчийн дүрсийг бичиж авахын тулд Лили камер 40 км/цагийн хурдтайгаар хамгийн ихдээ 15 метр өндөрт нисч, дагагч төхөөрөмжөөс 30 метрийн зайд холдох чадвартай. Аюулгүй байдлын үүднээс өөрийн байндаа 1,75 метрээс дотогш зайнд ойртдоггүй. Lily дрон таныг дагаж гайхалтай мөчүүдийг тань бичиж авах болно

Дөрвөн ширхэг агаарын сэнсээр тоноглогдсон, 1.3 килограмм жинтэй ба 20 минутын нислэг хийх боломжтой, ус нэвтэрдэггүй. Lily дрон таныг дагаж гайхалтай мөчүүдийг тань бичиж авах болно 6 Лили камер нь 899 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч байгаа ба урьдчилж захиалвал 499 доллараар авах боломжтой.