УИХ-ын гишүүний суудал гэхээр бурханы гүнгэрваа, бухын хэвтэр биш л дээ. Гэхдээ тэнд очсон бүхэнд Засгаа онхолдуулах санал санаачлагын онцгой эрх дарх байдаг. Одоо ч гэсэн Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаар Г.Уянга тэргүүтэн гарын үсэг цуглуулаад гүйж явна. Тэдний энэ эх оронч санаачлагыг 17 гишүүн хэдийн дэмжээд байгаа гэнэ. Салхи эргэж байгаа нь тэр дээ. Хэрэв энэ тоо 19-д хүрвэл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Нэгэнт л энэ асуудлыг хэлэлцээд эхэлбэл галт тэрэг хөдөлчихлөө гэсэн үг. Тэртэй тэргүй цаана нь дуу хоолойгоо нэгтгэсэн уриа хашгирч, уухай нэмэх “морин цэргүүд” АН-д ч, МАН-д ч бэлээхэн бий. Засгаараа тоглох нь Монголын хууль тогтоогчдын гаршсан ганц тоглоом нь. Засгаа унагах нь байшин нураахаас амархан гэж ярилцдаг болсон байна лээ.
Ганц нэг тоо баримт дурдая. Харьцуулж хараарай.
Зөвхөн 2012 оноос хойшхи гуравхан жилийн хугацаанд сайд болон Еранхий сайдын томилгооны асуудлыг УИХ долоон удаа хэлэлцсэн гэх дүн бан бий.
1990 оноос хойш Монгол Улсын Засгийн газар 14 удаа өөрчлөгдөж байжээ. Үндсэндээ 24 жилийн хугацаанд шүү дээ. Нэг Засгийн газар ердөө 1.7 жил орчим хугацаанд л ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр УИХ хамгийн багадаа 30 шахам удаа Засаг огцруулах, томилох асуудлыг хэлэлцсэн байж таарах гээд байна. Зөвхөн 2012 оноос хойшхи гуравхан жилийн хугацаанд сайд болон Еранхий сайдын томилгооны асуудлыг УИХ долоон удаа хэлэлцсэн гэх дүн бан бий. Гүйцэтгэх засаглал нь ийм үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрдөг болсон нь Монголын нэг эмгэнэл болсон гэвэл үнэнд илүү дөхнө.
Өндөр хөгжилтэй гадаадын орнууд Засгаа аль болох тогтвортой ажиллуулахыг эрмэлздэг. Тэд Засгаа огцруулснаас парламентыг тараасан нь дээр гэж үздэг тухай учир мэдэх нэгэн хэлж байсныг санаж байна. Үүнийг батлах бэлээхэн тоо баримт байна. Урьд нь хэвлэл мэдээллээр гарч байсан болохоор танд ч гэсэн танил байгаа байх. Гэхдээ дахиад нэг саная.
Герман улс 1982 оноос хойш ердөө гуравдах Засгийн газартайгаа ажиллаж байна. Ингэлээ гээд тэд хөгжиж хүчирхэгжиж байгаа болохоос биш эдийн засаг нь унаж ганхсан юм алга. Европ даяар нүүрлэсэн санхүүгийн хямралыг чухамдаа Германы хүчирхэг эдийн засаг л аварч үлдсэн. Англи улс сүүлийн 25 жил Засгийн газраа дөрвөн удаа л хөдөлгөв.
Ирэх сонгуулиар ард түмэн МАН-аас бус АН-аас амлалт нэхнэ. Тэгээд тэд “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах” сонгодог популист амлалттайгаа 2016 оны сонгуульд бараа сураггүй болж, унах нүхээ өөрсдөө малтаж байгаатай адил юм болно.
Манай хууль тогтоочид дандаа гадаадын жишиг ийм гэж ярих дуртай. Тэднийг дагаж дууриах бас дуртай. Гэсэн хэрнээ энэ мэт эх орны эрх ашгийн төлөөх шийдэл хубилбарыг нь алгасаад явчихдаг юм. Ямар сайндаа л УИХ-ын дарга хаврын чуулганыхаа нээлт дээр Засгаа огцруулна хэмээн заналхийлж байхав даа. Даргын энэ санаачлага одоо цэргүүдээр нь үргэлжилж байна.
Улс төрд өрнөж буй өнөөдрийн үйл явц, өнгө төрхөөс харвал ирэх долоо хоног Засгийн газрыг огцруулах ээлжит сценариар үргэлжлэх магадлал өндөр болчихлоо. Ямартай ч Ч.Сайханбилэгийн танхимын дээр үүл хуралдаж эхэлсэн. Ерөнхий сайдыг огцруулах санал санаачлагатай зэрэгцэн “Шударга ёс” эвсэл Засгаас гарна гэсэн мессеж илгээгээд эхэллээ. Эндээс харахад Засгийг задлах сонирхол их байгаа юм байна.
Хэрэв УИХ “Шийдэл”-ийн засгийн газрын шилийг харвал дараагийн Засгаа байгуулах гэж “дайн” болохоос наахнуур юм болно. Огцруулах, томилгоо энэ тэр гэсээр байтал АН-д сонгуулийн амлалтаа үргэлжлүүлэх хугацаа үлдэхгүй. Ирэх сонгуулиар ард түмэн МАН-аас бус АН-аас амлалт нэхнэ. Тэгээд тэд “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах” сонгодог популист амлалттайгаа 2016 оны сонгуульд бараа сураггүй болж, унах нүхээ өөрсдөө малтаж байгаатай адил юм болно. Засаглаж чаддаггүй гэдгээ дахин бат нягт нотолж өгснөөрөө иргэдийнхээ итгэлийг эргэж ирэхийг хүлээж, сүүлийн үед энэ бүлгийнхний хэлэх дуртай болсон улс төрийн “моорог” болох ирээдүй л илүү тод харагдах байх даа.
П.Булган