Монголын Чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-Г шинэчлэн зохион байгуулах Түр хороо шүүхэд албан ёсоор гомдол гаргажээ. Тэд хугацаандаа хуралдалгүй хэдэн жил өнгөрч байгаа Их хурлаа хуралдуулж, холбооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой тодорхой маргаантай асуудлуудыг цэгцэлж, албан ёсоор удирдлагаа сонгох, Их хурал хуралдуулах тухай шаардах бичиг хүргүүлсэн.
Гэвч холбооны зүгээс одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ямартай ч Түр хороо МЧБХ-той асуудлаар шүүхэд хандаж, асуудлыг хуулиин дагуу шийдэхээр болжээ.