06.02

14 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ өчигдөр Чингисийн талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрөв. Гэхдээ жил бүрийн хүүхдийн баяраар бага насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол их гардаг билээ.

Чингисийн талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ эхэлснээс хойш нийт найман хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байсныг олж, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс нийслэлийн есөн дүүрэгт таван хүүхэд төөрснийг олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Хүүхдийн баярын өдрөөр цагдаагийн 500 гаруй алба хаагч Их Эзэн Чингисийн талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн болон дүүргүүдийн баярын арга хэмжээ зохион байгуулж буй газруудад ажиллажээ.