Зорчигч тээврийн нэгдлийн ажилчид ажил хаяад ес дэх өдрөө болж байна. Цалингаа чамласан автобусны жолооч, кондукторууд ажил хаяснаас болж ард иргэд ажил төрөлдөө явахад үнэндээ хүндрэл тулгараад байгаа юм. Тэд дарга, удирдлагуудаа нараа дарамталж, “Цалин нэм, эсвэл тасалбарын үнээ нэм” хэмээн дарамталж байгаа билээ.
Энэ хооронд хувийн автобуснууд холын чиглэл шугамд гарч байгаагаас гадна жижиг тэрэгнүүд үнээ нэмж, даам гарсан байдалтай байгаа.
Өчигдөр л гэхэд дээрх улсын данстай байгууллагын автобусны 200 гаруй ажилтан ажилдаа гарахыг хүссэн боловч бусад нь уруу татаж, Удирдах зөвлөл болон зарим нэг удирдлагууд нь “Гарч болохгүй шүү” хэмээн загнаад ажилд нь гаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн дотор нэг тэрбум төгрөгийн алдагдалд хүрчихээд байгаа аж.