Дуучин Насанбуян МУСТА болсныхоо дараа Баянхонгор аймгийн сумдаар тоглолтоо хийсэн байна. Харин тэрбээр тоглолтоо хийж яваад ирснийхээ дараа өөрийн цахим хуудсандаа “Баянхонгор аймгийн Жаргалант суманд амжилттай тоглож дууслаа. Малчид төлчдийн баяр сайхан боллоо. Нэг зүйлийг хэлэхгүй байж чадсангүй ээ.
Миний тоглолтын өмнө Базарсадын Болдбаатар дуучин ирээд сумын төвийн техникийг хайрлахгүй эвдчихээд яваад өгснөөс болж, миний эхний тоглолт дуугаралтын хувьд үнэхээр муу байлаа. Амьдаар дуулаад үнэхээр хоолой минь ядарлаа. За миний тоглолт яах вэ. Дараа дараагийн сумын иргэд яаж үйл ажиллагаагаа явуулж үлдэх вэ гэж бодоогүй энэ муухай амиа хичээсэн, бүдүүлэг, бусдыг боддоггүй нь надад үнэхээр таалагдсангүй. Хүний суманд ирж, соёлын төв дүүртэл тоглолчихоод, нутгийн хүмүүсийн мөнгийг авчихаад ингэж юмыг нь эвдчихээд, эргээд хариуцлага хүлээхгүй явсан нь өөрийн эрхгүй намайг бухимдууллаа. Хүмүүс нэр төртэй байж болно, од байж болно, хамгийн гол нь хүнд хүн чанар, сэтгэл гэж хамгийн үнэтэй зүйл байх ёстой баймаарсан” хэмээн бичжээ. Ямартай ч тэрбээр сумын Засаг даргад Б.Болдбаатарын утсыг олж өгнө, хариуцлага хүлээх биз гэсэн байна.

С.НАРАН