“Талын салхи 2015-Улаанбаатар” олон улсын анхдугаар мото наадмыг энэ сарын 6-нд “Улаанбаатараас Хүй долоон худаг” гэсэн маршрутын хүрээнд зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Чопперчин ахан дүүс” ТББ, “Red Falcons” мото клуб болон “Ямаха тотал” байгууллага хамтран ажиллана. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр НЗДТГ ажиллах бөгөөд 10 гаруй мотоцикл сонирхогчдын клуб, холбоодын 400 гаруй хүн, гадаадын болон орон нутгийн 80 гаруй сонирхогчид оролцоно. Мөн үзэж сонирхох хөгжөөн дэмжигч 2000 орчим хүн оролцохоо мэдэгджээ. Тус наадмын нээлт нийслэлийн Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолд болох бөгөөд тэндээсээ Чингисийн талбайг нар зөв тойроод төв замаараа чигээрээ Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт хүрэлцэн очих юм. Уг цогцолборт 300-400 мотоциклын үзэсгэлэн гаргах аж.
С.ЗАЯА