06.04

Дээл өмссөн хүн Чингисийн талбайд орох эрхтэй

Энэ жилийн баяр наадмаар олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь долдугаар сарын 10-ны 22:00 цагт Чингисийн талбайд "Учиртай гурван толгой" дуулалт жүжиг юм. Уг жүжгийг үзэхээр ирсэн хүмүүс заавал үндэсний хувцасаар гоёсон байх ёстой гэнэ. Дээл өмсөөгүй хүнийг Чингисийн талбайруу оруулахгүй хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ. Учир нь Үндэсний их баяр наадам Монголыг дэлхий дахинд сурталчилдаг томоохон арга хэмжээ учраас үндэсний хувцасаараа гоёх зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Энэ үеэр хамгийн сайхан, иж бүрэн үндэсний хувцасаа өмссөн хүнийг шалгаруулж өндөр шагнал өгөх гэнэ.