Нэрт жүжигчин Жонни Депп “Christian Dior” брэндийн эрэгтэй сүрчигний шинэ рекламд тоглохоор болжээ. Одоогоор түүний сурталчлах үнэртэй усны нэр тодорхойгүй байна.
Тус сүрчиг нь “Christian Dior” брэндийн 10 гаруй жилийн дараа үйлдвэрлэгдэж буй шинэ эрэгтэй сүрчиг бөгөөд энэ оны есдүгээр сард худалдаанд гарч эхлэх гэнэ.
Диор брэндийн сурталчилгаанд Жонни Деппээс гадна Шарлиз Терон, Натали Портман, Женнифер Лоуренс, Марион Котийяр, дуучин Рианна нарын Холливудын одод тоглодог юм.