Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт цаашлаад “Нарантуул” захыг тойрч амьдардаг тэнэмэл иргэдийг ажлын байраар хангаж, нийгэмшүүлэх ажлыг өрнүүлж эхэлжээ.
Тодруулбал, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулж буй уг ажил нь хамгийн их тэнэмэл иргэдтэй 14 дүгээр хорооноос эхлэх аж. Тус хороонд “Нарантуул” худалдааны төв оршдог билээ.
Тиймээс зах даган ихээр бөөгнөрдөг архины хамааралтай, орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, тодорхой ажлын байраар хангах энэхүү хүмүүнлэгийн томоохон ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм байна.
Энэ сарын 28-нд Тамгын газрын байранд эхлэх уг арга хэмжээний хүрээнд “Нарантуул”-ыг тойрч амьдарч байсан 70-аад иргэнийг ажлын байр, нийгэмших баталгаагаар төрийн болон төрийн бус байгууллагууд хангах ажээ.