Хан-Уул дүүргийн III хорооны 43В дугаар байрны цахилгаан шатны хонгилд нэг хүн унасан тухай дуудлага өчигдөр онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагыг 09.23 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагч хоёр автомашинтайгаар очиж тусламж үзүүлсэн байна.
Тэднийг очиход 57 настай иргэн З уг байрны цахилгаан шатны хонгилд унаж бэртсэн байжээ. Түүнийг гаргаж, нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэж өгсөн аж.