Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124-р зүйлд заасан "Биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг"-тэй тэмцэх, "Гулгаа массаж" гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл 05-06-р сарын хооронд харьяа дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтарсан шалгалтыг зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний хүрээнд Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуй нэгжүүдийн нэрийн дор байрлах саун массажны газруудад ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлэн нийт 24 орчим биеэ үнэлэгч, охид эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоож, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгалтын ажиллагааг явуулсан юм.
Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс урьдчилан сэргийлж, охид бүсгүйчүүддээ анхааруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна