06.05

Нумынханд гэнэтийн мэдээ, зорилгогүй зочид ирэх магадлалтай

Хонь - (3/21-4/19)
Сэтгэл ихээр хөөрөх, уран бүтээлч идэвх өндөр, бие махбодын хүсэлд татагдах өдөр. Олон тооны уран сэтгэмж толгойд тань эргэлдэнэ. Гэхдээ та хий хоосон, бүтэшгүй мөрөөдөлд автах нь таны ой ухаанд таагүй ул мөр үлдээж болзошгүй. Өөрийн үзэл бодлоо эрүүл саруул ухаанаар шалга. Нойрсохын өмнө эрүүл агаарт зугаалбал зүгээр. Ингэснээр таны сэтгэлийн алжаал тайлагдах болно.

Үхэр - (4/20-5/20)
Энэ өдрийн үйл явдал урьдын таагүй зүйлсийг санагдуулна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болж сэтгэл зүрх шанална. Урьдын таагүй үйл явдлуудаас ямархуу сургамж авснаа сана. Хэрэв та шаргуу, нийтэч зан чанартай байж шаардлагатай үед эр зоригоо гаргаж өөрийнхөөрөө байж чаддаг болсон бол сургамж талаар өнгөрөөгүй байна. Та ч мөн ийм дүгнэлтэд хүрнэ. Хайр сэтгэлийн хувьд өнөөдөр өөрчлөлт гарахгүй болно.

Ихэр - (5/21-6/21)
Энэ өдөр хүнд байж болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд таны өөрийн чадвараараа олж авч болох байр сууринаас доогуур байр эзэлж байж болох юм. Албаны шатаар өгсөх, тавьсан зорилгодоо хүрэхтэй холбоотой саад тотгорууд гарч болох юм. Шинэ дур сонирхолдоо анхааралтай ханд. Ойр дотнынхонтойгоо түрэмгий харьцах, аливаад тэргүүлэх гэсэн хүсэл, өөртөө хэт итгэлтэй байдал нь эцэг эх, vp хүүхдийн зүгээс сөргөлдөөнтэй тулгарна.

Мэлхий - (6/22-7/22)
Амьдралын хэв маягаа өөрчилснөөс болж эрүүл мэндийн байдал хэлбэлзэлтэй байна. Эрүүл мэндээ сайжруулах нь энэ хагас жилийн хамгийн чухал асуудпийн нэг байна. Энэ хэгас жилийн хамгийн чухал асуудлын нэг байна. Өдрийн дэглэм барь. Хоолны дэглмээ ч мөн сахь. Идэвхигүй өдөр боловч ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Амьдралын болон сексийн хүч аажмаар өснө.

Арслан - (7/23-8/22)
Та бүтээлч идэвх гаргавал энэ өдөр бүх зүйл бүтэмжтэй байх болно. Өнөөдөр үйл явдлыг хүлээн авах хурц мэдрэмж, гүйлгээ ухаан, овжин байдлаараа ялгарна. Ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас ч гарах гарц олно. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Гадаад түншүүдтэй бол. Гэхдээ түрэмгий саналаас татгалз. Түргэн баяжих амлалтаас зайлсхий.

Охин - (8/23-9/22)
Ямар ч ажил гүйцэтгэхдээ анхаарал, болгоомжтой бай. Гүн ухааны асуудлуудад төвлөрч ганцаар байж бясалгал хийж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Хожим хойно өөрт чинь хүнд ачаа, сэтгэлийн дарамт болж мэдэх сайн судалж ухаараагүй ажил хэргийн үйл ажиллагааг явуулах хэрэггүй. Хүмүүсийн өгөх санал зөвлөгөө нь алдаатай байх тул сонсож дагаж хэрэгжүүлэх гэсний шаардлагагүй. Идэвхтэй үйл ажиллагаа гаргах, зарчмын бус асуудалд зөрүүдлэх шаардлагагүй. Гэр оронд хүндхэн асуудал тулгарах, бие тавгүйтэх магадлалтай.

Жинлүүр - (9/23-10/22)
Энэ өдөр шинэ өөрчлөлт авч ирнэ. Амралтын өдрөөрөө ажил хэргээ бодохгүй сайн амрах хэрэгтэй. Дараагийн долоо хоног маш сайн өдрүүд байна. Ханиад хүрч, ходоод гэдэс хямарч магадгүй. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сур. Тэгвэл та удахгүй ертөнц зөвхөн бүтэлгүйчүүд, харамч нарийн яршигтай хүмүүсээс тогтдоггүйг ойлгоно. Санхүү эсвэл гэр бүлийн хүнд нөхцөл байдлаас гарах арга олохыг танд зөвлөж байна. Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай, мөн сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Хилэнц - (10/23-11/21)
Хайрын харилцаа холбоо тогтооход сайн өдөр байна. Саяхан танилцсан нэгэн таны ажилсаг хичээнгүй байдлыг сонирхож эхэлнэ. Магадгүй танд хамтран хийх ажлын санал тавьж болно. Харин үүнийг яаж хүлээн авахаа сайн бодох хэрэгтэй. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хий үүнд гэр орноо цэвэрлэх байж болно. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа өөдрөг болгосноор таны эрч хүч үлэмж хэмжээгээр нэмэгдэхийг анзаарах болно.

Нум - (11/22-12/21)
Хэрвээ та өөрийнхөө гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж байгаа бол зөн билигтээ итгэж найд. Гэнэтийн мэдээ, зорилгогүй зочид ирэх магадлалтай. Татвар, даатгал, зээллэгтэй холбоотой асуудлууд дахин босож ирнэ. Өр зээл нэхэгдэнэ. Тэдэнтэй харьцаагаа сайжруулахыг хичээ. Итгэлийг нь ол. Эс тэгвээс та бүсээ чангалах болно.

Матар - (12/22-1/19)
Өнөөдөр шинэ найз нөхөд санаа нэгтнүүдтэй болно. Ажил хэрэгч хүмүүс шинэ санаа, шинэ ажил төрөл сэдэх чадвартай байна. Аялал жуулчлалаас татгалз. Энэ нь танд ертөнцийг мөн өөрийгөө таних боломж олгоно. Эргэн тойрныг өөр нүдээр харах болно. Таны орон гэр шилтгээн болж та гадуур зугаацахаар гарахаасаа илүүтэй найз нөхдөө гэртээ урихыг илүүд үзнэ. Таны бэлгийн дур хүсэл сансар огторгуйн дэмжлэгтэй үргэлжлэх тул өөрийн давуу талыг ашиглан хором мөчийг тааламжтай өнгөрүүл.

Бумба - (1/20-2/18)
Хайрт чинь танд ер бусын алхам хийх урам зориг өгнө. Хайрттайгаа уулзсан уулзалт бүр мартагдашгүй болно. Огт санамсаргүй газар та хувь заяагаа олох магадлал өндөр байна. Хайртдаа байнга эелдэг үгс хэлж, бэлэг бэлэглэж байхыг бүү март. Эерэг ажиллагаа зогсоно. Гэр бүлийнхний дунд бие биеэ зэмлэх явдал үүснэ. Шээсний замын өвчин үрэвсэж, амьсгалын замын өвчин хүндэрнэ. Мэргэжлийн үйл ажиллагаа сөнөмөл цэгт хүрч, ихэнх цаг нь хэрэгцээгүй хөл үймээнтэй байдалд өнгөрөх бололтой.


Загас - (2/19-3/20)
Зарлага тань ашиг орлогоосоо давах нь. Амар хялбар амжилтад хүрэх гэж бүү оролд. Заримдаа танд сүйрлийн ирмэг дээр байгаа юм шиг санагдана. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Танд аз ирэх л болно. Ажил хэргээ өргөжүүлэх, оффисын засвар хийх ба түрээслэхэд сайн. Ажил хэргийн уулзалт таны бодож байсан тэр үр дүнг авчрахгүй. Таагүй хүмүүсээс хол байгаарай. Өр зээл тавьсны хэрэггүй харин санхүүгийн хүндрэлээ өөрөө даван гарахыг хичээгээрэй.