Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” баг “Реал”-ын тоглогчид болох хамгаалагч Рафаэль Варан, холбон тоглогч Гарет Бэйл нарыг худалдаж авч чадсангүй.
Улаан чөтгөрүүд 22 настай франц тоглогч, 25 настай уэльс тамирчин нарыг авахын тулд 150 сая евро санал болгосон ч Мадрид хотын баг татгалзсан хариу өгчээ.
Тэд “Варан, Бэйл нар худалдагдахгүй” гэж мэдэгдсэн байна.