Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын 1-нд зуурдаар таалал төгссөн билээ. Талийгаачийн хувьд нэг хэсэг загвар өмсөгч С.Төгстэй хайр сэтгэлийн холбоотой байсан юм. Тэгвэл С.Төгс энэ талаар "За ийм юм бичих болсондоо үнэхээр харамсаж байна. Гэхдээ энд тэндээс асуултаар булуулж байгаа учраас мэдэгдэл хийх нь зүйтэй гэж бодлоо.
Талийгаачийн гэр бүл, найз охинд нь гүн эмгэнэл илэрхийлмээр байна. Намайг хамт амьдарч байсан гэдэг худал мэдээ дээрх хүмүүс мөн талийгаачийг үл хүндэтгэж байгаа юм шиг санагдлаа. Бас зүгээр их унших мэдээ болохоор нь хүссэнээрээ бичиж байгаа зарим нэг сайт хэмжээтэй хязгаартай байж эргэн тойрныхоо мууг үзэх гэж янз бүрээр хэлээд байгаа хүмүүс хүн чанартай байж сэтгэл санаа хүнд хүмүүсийг хүндэлж одоо зүгээр энэ хэл амаа жоохон бодоосой гэж хэлмээр байна. Хамгийн ойрын найзууд нь болсон явдлын талаар аль болох ярихгүй бодохгүйг хичээж байхад энэ таньдаггүй хүмүүс бол өнгөрсөн хүнд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна. Ойрын хүмүүсийнх нь өмнөөс бичих хэрэгтэй санагдлаа" хэмээн цахим хуудаснаа бичиж, Ч.Сүбээдэйгээс салсан байснаа тодотгосон юм.
