Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор манай улсын иргэн О хилээр хууль бусаар 1134 ширхэг тарваганы арьс, 303 хэсэг бугын цусан эвэр, 10 ширхэг сонин хэлбэр дүрс бүхий чулууг хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ.
Түүнчлэн түүхийн үнэт өв, эртний олдворыг хууль бусаар хил давуулах гэсэн үйлдлийг таслан зогсоожээ.
Тухайлбал, Буянт-Ухаа боомтоор арслан зааны соёо /урт 80 см, үзүүр хэсэг тойргийн урт 42 см/, эмэгтэй хүний үсний даруулга хоёр ширхэг, сам нэг ширхэг /шүр болон номин шигтгээтэй мөнгөн суурин дээр сувд хэлхсэн/, “Богд далай ламын цадиг” хэмээх /уйгаржин монголоор, бийрийн уран бичлэгээр 27 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн 25*25 см харьцаатай судар ном нэг ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлжээ.