“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан саатуулсан талаар бид мэдээлсэн. Хуульд зааснаар тухайн иргэнийг саатуулсан тохиолдолд 72 цаг саатуулдаг. Улмаар уг хугацаа дуусах үед саатуулах өдрийг сунгах эсэхийг шүүхээс шийддэг. Тэгвэл Я.Батсуурийг саатуулах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан талаар эх сурвалж мэдээллээ. Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа юм.