Хонь - (3/21-4/19)
Бурханы дэмжлэг авах, гэрлэн бүрхүүл хүчтэй болох, бүх сайхан чанарууд идэвхжих өдөр. Удаан хугацааны санхүүгийн гэрээ байгуулах, чухал шийдвэр гаргахад ээлтэй. Олонх хонинууд ажил хэргээ амжилттай дуусгасны үр дүн эсвэл гэнэтийн тусламжаас материаллаг байдлаа эрс дээшлүүлнэ. Нийгэм улс төрийн амьдралын гэнэтийн үйл явдлууд тань өөдрөг сэтгэлийг гонсойлгох болно. Хүч шаардсан биеийн хүчний ачаалал авах спортын төрлөөр хичээллэхийг зөвлөж байна. Хэрвээ та хүүхдүүдтэй бол, өөрийнхөө хичээллэлтэд тэднийг нэгтгээрэй.
Үхэр - (4/20-5/20)
Сонирхолтой үйл явдлаар дүүрэн байхыг од эрхэс танд амлаж байна. Түүнчлэн хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Сексийн харилцаа болон хайр сэтгэлийн холбоо танд баяр баясгалан, өөртөө итгэх итгэл бэлэглэж, илэн далангүй байдал, халуун дулаан уур амьсгалаар тэтгэх болно. Дур булаам байдал өсөн нэмэгдэнэ. Та өөрийн гэсэн хэв маяг, амьдралын талаарх төсөөлөлтэй. Тиймээс хайртай хүндээ энэ сонирхлоо хуваалцах боломжийг олго. Эс бөгөөс удалгүй та хоёрын харилцаа дуусгавар болох болно. Хуучин танилтайгаа уулзах магадлалтай.
Ихэр - (5/21-6/21)
Хайртай хүнээ өмнө өгсөн амлалтаа биелүүлэхээс бүү татгалз. Бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг ихэрийнхэн, ялангуяа театрын бүтээлчид ба багш нарт сайн өдөр. Тэд өөрийгөө гялалзтал нь илэрхийлж чадна. Өөрийн мэдрэмжийн бүх баялаг талыг харуулж чадна. Ивээн тэтгэх тэмүүлэл нь таны эсрэг чиглэнэ. Сүй тавих, гэр бүл болох, vp тогтооход таагүй өдөр. Уушиг болон амьсгалын замын эрхтэн өвдөж болзошгүй байна. Өнөөдөр аливаа зүйлийг товлосон бол заавал биелүүлэх ёстой. Санхүүгийн тооцоонд алдаа гарч болзошгүй байна.
Мэлхий - (6/22-7/22)
Шинийг эрэлхийлж туршиж зохион бүтээгч Хумхынхан хэрэгтэй газар, хэрэгтэй цагт нь өөрийнхөө авьяас чадварыг харуулна. Тэрээр дэвшилтэт нээлтүүд, агуу том өөрчлөлтүүд явагдах газарт байна. Бодол санаагаа цэгцэлж, эргэцүүлэл, бясалгал хийн ариусахад цаг зав гарга. Бусдын зөвлөгөөг бүү сонс. Таны хэт итгэмтгий, гэнэн зангаас болж, мөнгөний гарз хохирол гарах төлөвтэй. Эрсдэлтэй алхам хийх, биеийн хэт ачааллаас зайлсхий. Энэ бүхэн таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ.
Арслан - (7/23-8/22)
Өнөөдөр таны үг хууль мэт хүчтэй байх тул үг хэлээ цэгнэ. Хэлсэн бүхэн чинь ямар нэгэн хэлбэрээр биелнэ. Танд онцгой байдлын анги мэт түргэн шалмаг ажиллах хэрэг гарна. Хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд таатай. Энэ өдөр худлаа ярих, хараах осолтой. Өөртөө анхаарал халамж тавьж хэт хол гүйдэг ажлаасаа жаахан ч гэсэн холдоод амрах хэрэгтэй.
Охин - (8/23-9/22)
Хүнд осолтой өдөр. Энэ өдрийг гэртээ өнгөрүүлбэл ээлтэй. Хөндлөнгийн таагүй нөлөө, муу мэдээ ирэх магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй, шийдэмгий бус, эргэлзээтэй, урам хугарсан байх нь. Түүдэг галын хажууд суух, лааны гэрэлд оройн зоог баривал өлзийтэй. Даруу зан төлөв, ёс суртахууны өндөр чанар, сөрөг хандлагуудыг бууруулахад тусална. Зарлага гаргахдаа хүлээцтэй, болгоомжтой ханд, таныг эд хөрөнгө мөнгөний алдагдал хүлээж байж болзошгүй. Таны хувьд маш их хэрэгтэй байж мэдэх учир амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэх талаар сайтар тунгаан бодох хэрэгтэй.
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр одоо хэрэгжиж буй гэрээ хэлэлцээрүүдийн дутуу дулимаг талууд, төр засгийн төлөөлөгчид, хуульчдын шударга бус чанар илэрч магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Бодит байдлыг мэдрэх мэдрэмжээ бүү алд. Таагүй үйл явдлууд таны хувьд онцгой чухал санхүүгийн амьдралыг тань хөндөж болзошгүй байна. Хэрэв таны хөрөнгө мөнгө хангалттай биш байгаа бол эрсдэлтэй үйл ажиллагаанд бүү оролц. Үүний улмаас та алдагдалд орж болзошгүй байна.
Хилэнц - (10/23-11/21)
Жирийн нэг ажлын өдөр байх болно. Өнөөдөр худалдаа наймаа эхлэхэд таатай бөгөөд бичиг цаасныхаа ажлыг сайн нягтлаарай. Өсвөр насныхан өнөөдөр сэтгэлээр унаж магадгүй байна. Шалгалт шүүлэгтээ сайн бэлдэх хэрэгтэй. Зүгээр урсгалаараа ямар нэгэн амжилтад хүрнэ гэж хэзээ ч байдаггүйг сана. Ахмадууд харин хуучны танилтайгаа хууч хөөрөлдөн өдрийг маш сайхан өнгөрөөнө.
Нум - (11/22-12/21)
Удирдлагадаа таалагдах өдөр. Хамт ажиллагсдын хэн нэгэн шинэ төсөл дээр хамтран ажиллахыг санал болгоно. Цалингаа нэмүүлэх эсвэл сурталчилгааны зардалд ихээхэн мөнгө гаргаж өгөх талаар яриа өрнүүлэх боломжийг ашигла. Хэрэв эхэлж чадах хөрөнгөтэй бол аливаа саналаас бүү татгалз. Гэхдээ огтын танихгүй хүний тавьсан санал, ойр дотнын хүний тавьсан санал хоёрын алийг нь авахаа та өөрөө шийдэх хэрэг гарна.
Матар - (12/22-1/19)
Хувийн ба ажил хэргийн хүрээнд ямар ч ажил эхэлсэн таатай. Ямар нэгэн юм хийхээр шийдэж зориг дутаж хойш нь тавьж байсан бол үүнийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цаг үе нь. Энэ үед танд сайн үйлс хийх хүсэл төрнө. Шийдэмгий байж санаагаа ойлгомжтой илэрхийлэн харилцаагаа тодорхой байлгах нь чухал уулзалтад орох, борлуулалт хийх болон багшлахад өөртөө итгэлтэй байдал хүчтэй байна.
Бумба - (1/20-2/18)
Аливаа зүйлийг эрхлэхэд амжилтад хүрнэ. Хариуцлагатай шийдвэр гаргахаас бүү эмээ. Ажлын түншүүдтэй харилцах харилцаа нь сайнаар шийдэгдэнэ. Та ямар нэгэн онцгой зүйлээрээ гялалзаж, үүгээрээ та өөрийн нэр төрөө бэхжүүлэх болно. Таны идэвхтэй ба санаачлагатай байдал нь материаллаг байдлаа хурдан сайжруулах таатай нөхцөлийг бүрэлдүүлнэ. Шинэ найз нөхөд, ирээдүйн төлөвлөгөөгөө зохиоход тань тусална. Зөн билигтээ итгэ. Таны материаллаг байдал тогтворгүй байна. Ихээхэн зарлага гаргахаас зайлсхийх хэрэгтэй болно.
Загас - (2/19-3/20)
Гарагуудын байрлал бодитой үндэслэл сайтай шийдвэр гаргахыг зөвлөж байна. Гэвч олонхид нь уран дүрслэл, төсөөлөл, наргиан илэрхий дутагдана. Оюутнууд шалгалтдаа тааруу дүн үзүүлэхгүйн тулд шаргуу хичээллэх хэрэгтэй. Амжилт багагүй хүчин чармайлт, хөдөлмөрөөр илэрдэг. Ойр дотнынхоо хүмүүсийн дунд байх нь таагүй явдлаас зайлахад хүргэнэ. Гэртээ жижиг баяр зохиогоорой.