Монголын киночид шилдгээ тодруулдаг “Mongolian Academy Awards” буюу "Академийн дээд шагнал" гардуулах ёслолоос О.Долгор “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн. Тэрбээр "Ар хударга" киноны гол дүрээр энэхүү шагналыг хүртсэн бөгөөд тайзнаа сэтгэгдлээ хуваалцахдаа хоолой нь зангирч, "Ханьдаа баярлалаа" гэсэн юм. Түүний хувьд жүжигчин Э.Чинзоригтой гэр бүлж болж, хүүтэй болсон билээ. Нэгэнтээ О.Долгорыг нөхрийгөө өмнөх амьдралаас нь салгаж суусан гэх яриа гарахад тэрбээр "Би энэ ярианд эмзэглээгүй. Яагаад гэвэл би тийм болчимгүй үйлдэл хийгээгүй. Хэн хэн нь хоёр дахь амьдралаа зохиосон нь үнэн. Энэ үед хүн болчимгүй үйлдэл хийнэ гэж байх уу. Амьдралд хүн дахиж алдахыг хүсэхгүй биз дээ. Миний хувьд ч нэгэн халуун ам бүлийг салгаж аваад сууна гэдэг маш том эрсдэл. Бид хоёр амьдрал зохиож байх үед хэн хэнийх нь анхны амьдрал шийдэгдчихсэн байсан. Энэ бол худлаа мэдээлэл" хэмээн хариулж байсан удаатай. Ямартай ч тэрбээр энэ гэрлэлтдээ сэтгэл хангалуун байдаг аж. Тиймдээ ч өөрийнхөө шагналыг ханийнхаа дэмжлэг хэмээн онцолсон нь энэ юм.
С.ЗАЯА