Дөнгөж сая манай цагаар 3 сарын 1 - 2 шилжих шөнө дунд Испани Барселона хотноо олон улсын CES электрон барааны танилцуулга уулзалт дээр Samsung компани өөрсдийн шинэ бүтээл болох Galaxy S6 , Galaxy S6 Edge хамтаар нь танилцууллаа. Шинээр гарсан тус утаснууд өөр өөрсдийн гэсэн өмнөх загварууд дээр шинэлэг технологи агуулсан байна.ндсэн Samsung - н загвараас илүү метал гадаргуутай дугуйрсан булантай болсон нь хальт харвал iPhone 6 - тай андуурахаар болсон сошиал ертөнцөөр "iSam S6" гэж хошигноод нэгэнт эхэлсэн юм. Samsung Galaxy S6 хувьд нэгэн шинэ давуу тал нь симээ хажуу талаас нь хийж болдог болсон.
Энэ Apple - н iPhone 4 - с дээш бүх загвар дээр явж байгаа шинж чанар юм.
Samsung Galaxy S6 Edge хувьд бол Galaxy S6 Edge шиг дугуйрсан дэлгэцтэй мөн хоёр талдаа дугуйрсан загвар нь Edge - с илүү давуу онцлогтойг харуулж байна. Түүнчлэн шинээр ногоон маргад өнгө нэмэгдсэн.
Үндсэн системийн бүрдэл хэсэг 64bit систем бөгөөд дэлхийд хамгийн анх Apple iPhone 5s ухаалаг утас 64bit систем шилжиж байсанг зухас дурдах нь зүйтэй боловуу түүний дараахан Samsung Galaxy S5 64bit системд шилжсэн юм. Quad Core буюу 4 цөмт хосолсон процессортой байхаас гадна 3Gb DDR4 рамыг өөртөө суурилуулсан байна. 14nm "нанометр" процессор чадамж нь өмнөх загваруудаас 20% илүү хурдан Дэлгэцний урд талын шилны материал нь Gorilla Glass болох Gorilla Glass шилны 4 дүгээр үеийн шинэ загвар. PPI буюу нэг пикселд агуулдаг хэмжээ 577 энэ бол маш өндөр нягтаршил iPhone 6 PPI 336 байдаг. Galaxy S6 дэлгэц үндсэн гадаргууны эзлэх хувь 70.7% дэлгэц Galaxy S6 Edge дэлгэц үндсэн гадаргууны эзлэх хувь 72% . 1440 x 2560 харьцаа болон 5.1 инч дэлгэцтэйгээр гарсан.Apple Pay буюу төлбөр тооцооны Near field communication системийг Apple - тай адилаар Samsung Pay төлбөр тооцооны систем нэвтэрүүлсэн. Та энэхүү үйлчилгээг нэвтэрүүлсэн аль нэг банкийн төлбөр тооцооны кредит дебит картаар дэлгүүрт мөн гүйлгээ хийж болох ямар нэг газарт өөрийн утсаа ашиглаж гүйлгээг хийх боломжтой. Энэ нь хурдан бас түргэн шуурхай үйлчилгээ юм.

