06.08

Нийтийн тээврийнхэн ойлголцолд хүрч, өнөөдрөөс ажилдаа гарлаа

“Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарласан. Ингэснээр нийтийн тээвэрт явдаг 200 гаруй автобус үйлчилгээнд гарахгүй болж, иргэд хохирсон. Тэгвэл компанийн удирдлагууд болон ажилчид өнгөрсөн долоо хоногт ойлголцолд хүрч, ажилчдын цалинг 25 хувиар нэмэгдүүлэхээр болсон гэнэ.

Ингэснээр кондуктор 350 мянган төгрөгийн цалинтай байсан бол 437 мянга, жолооч 445 мянган төгрөгийн цалинтай байсан бол 556 мянга болж нэмэгдэж байгаа аж. Жолооч кондукторууд ийнхүү 14 хоногийн турш ажил хаясны эцэст цалингаа нэмэгдүүлж, өнөөдрөөс ажилдаа гарч байгаа юм байна. Тэд ажил хаялт үргэлжилсэн хугацааны цалинг нөхөн олгохыг шаардсан ч компанийн удирдлагууд энэ саналыг хүлээн авах боломжгүй гэсэн тухай эх сурвалж мэдээллээ.

С.НАРАН