Барилгын осол буурахгүй харин ч нэмэгдэж байгаа үзүүлэлт харагдсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд барьж буй барилга дээрээс хоёр иргэн унаж, хүндээр бэртэж гэмтэн ГССҮТ-д нэг нь Сэхээний тасагт байгаа ажээ.
Тодруулбал, энэ сарын 06 буюу хагас сайн өдөр Баянзүрх дүүргийн 04 хороонд баригдаж буй “Эвт бүтэц” компанийн барьж байсан хувийн орон сууцнаас 33 настай эрэгтэй Ш, 30 настай эмэгтэй М хоёрын өрлөг хийж байсан тагт нь цөмөрч нурж унажээ.