06.08

Оюутны смарт карт энэ сарыг дуустал хүчинтэй

Оюутнууд нийтийн тээврийн үйлчилгээнд долдугаар сарын 01 хүртэл үнэгүй хамрагдах журамтай бөгөөд энэ жил ч гэсэн уг журам хэвээр үйлчлэх аж. Тиймээс оюутны смарт карт энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд чиглэл, цаг харгалзахгүй үйлчлэх боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Харин нийтийн тээврээр зорчихтой холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл Нийслэлийн тээврийн газрын шуурхай утас 326352 дугаарт зөрчлийг мэдэгдэх боломжтой гэнэ.