06.09

СТА С.Баттулга Ю.Цэдэнбал агсны дурсгалд зориулж тоглолтоо хийхээр болжээ

Улсын филармонийн гоцлол дуучин СТА С.Баттулга “Миний эх орон” цуврал тоглолтоо үргэлжлүүлэн үзэгчдэдээ хүргэхээр болжээ. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 25-нд толилуулна. Эл тоглолтоо Ю.Цэдэнбал агсны дурсгалд зориулж буйгаараа онцлогтой аж. Хоёр хэсгээс бүрдэх тус тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглэх юм. Эхний хэсэгт монгол романсуудыг төгөлдөр хуурчтай, дараагийн хэсэгт шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг симфони найрал хөгжимтэй дуулах бөгөөд удирдаачаар УГЗ Н.Бүтэнбаяр, СТА Д.Нямдаш, Улсын филармонийн симфони найрал хөгжим хөгжимдөнө.  Тоглолтод төгөлдөр хуурч Э.Отгончимэг, Н.Гарьд, УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Н.Наранчимэг нар оролцох аж.

С.ЗАЯА