Мисс Н.Ану энэ хавар хоёр сарын хугацаанд таван том шагнал хүртэж, бусад миссийн атаархлыг сэм хөдөлгөөд амжсан. Тиймдээ ч тэрбээр хаана ч нүүр бардам алхах эрхтэй болсон бөгөөд өөртөө тун итгэлтэй байдаг болжээ. Учир нь тэрбээр мисс, модель бүсгүйчүүдийн талаарх үзэл бодлоо тун ширүүхэн илэрхийлээд авсан юм. Тодруулбал, “"Гоёл" наадмаас топ модель цол хүртсэн хүнийг л топ хэмээдэг бол "Miss Mongolia" болон "Miss World Mongolia" болсон хүнийг л мисс хэмээдэг баймаар юм. Гадагшаа л бол ямар ч хамаагүй тэмцээнд зүгээр л оролцоод ирсэн хүн бүрийг мисс гээд баймааргүй байна. Ядаж л нүцгэн зураг татуулж байгаа хүмүүсийг битгий мисс гэж нэрлээч" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна. Ямартай ч Н.Ану нүцгэлсэн миссүүддээ дургүй нэгэн гэдгээ ийнхүү илэрхийлээд авсан бөгөөд “мисс” гэх тодорхойлолтод цензур тавихыг хүсч байгаа аж.
С.ЗАЯА