Охиныхоо ааваас салснаас хойш ганц бие явсан дуучин Г.Эрдэнэтунгалаг шинэ хайртай учраад ихэд жаргалтай байгаа бололтой. Учир нь тэрбээр анх удаагаа хайртай залуугаа олны өмнө ил гаргаж, цахим хуудсаараа зарлаад амжив. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хань минь чи... Хальтарсан хөлөөс минь ниссэн чулууг зүрхэндээ нуусан хорвоо минь ханатлаа үнэрлэсэн ч цангатлаа санадаг бороо минь шүү" гэх тодотголтойгоор хамтдаа авахуулсан зургаа нийтэлж, аз жаргалаасаа хуваалцсан байна лээ. Хосууддаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.

П.ТУУЛ