06.09

Газрын тосны хайгуулын талаар хэлэлцлээ

Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул олборлолт явуулж буй орон нутагт жил бүр уулзалт зохиодог уламжлалтай билээ.Энэ жилийн уулзалтыг Өмнөговь аймагт өчигдөр зохион байгуулжээ. “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт уулзалт, ярилцлагад Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, ЗДТГ-ын төлөөлөл, Газрын тосны газар, тус аймгийн сумдын удирдлагууд оролцсон байна. Уулзалтаар гэрээлэгч компаниудын энэ онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг танилцуулж, өнгөрсөн онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг дүгнэж, бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлж ажиллах орон нутгийн ард иргэд, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Түүнчлэн тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна.

Ц.ЗАЯА