06.10

С.Жавхлан, Н.Энхбаяр хоёр БНСУ-д уулзжээ

МУГЖ дуучин С.Жавхлан урлагийн карьераа орхиж улс төрлүү ширүүхэн орсон. Тэрбээр үндэсэрхэг үзлээрээ  бусдаас ялгардаг. Түүний дэмжигч, эсэргүүцэгч нар эн тэнцүүхэн хоёр хуваагдсан гэхэд болно. С.Жавхлан 2012 оны улс төрийн сонгуулиар өөрийн нутаг болох Увс аймагт МАХН-аас нэр дэвшсэн боловч ялагдал хүлээж байсан юм. Тэгвэл С.Жавхлан намын даргатайгаа БНСУ-д уулзжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд намын дарга болох Н.Энхбаяртай зоог барьсан зургаа цахим сүлжээнд байршуулсан байна.