Монголын загварын тайзнаа алхаж “Топ” хэмээх алдарыг хүртсэн, хүртээгүй олон загвар өмсөгч өөрийн гэсэн агентлаг байгуулж, залгамж халаагаа бэлтгэх болсон. Тухайлбал, топ модель Э.Сэлэнгэ "Nine dots" агентлаг, Х.Бадамгэрэл "Андра модель" агентлаг, мисс Ч.Содтуяа "Asian model" агентлагийг удирдаж, шавь нараа бэлддэг. Тэгвэл энэ давалгаанд Ард түмний мисс Д.Ариунцэцэг нэгдэхээр шийдсэн бололтой. Тодруулбал, тэрбээр загвар өмсөгчид бэлдэх агентлаг байгуулж, охиныхоо нэрээр нэрлэхээр шийдсэн гэнэ шүү.
П.ТУУЛ