Баянхонгор аймгийн Иргэдийн хурлаас нэгэн өвөрмөц шийдвэр гарчээ. Тухайлбал, Улсын их баяр наадмаар аймгийнхаа бөхийг түрүүлбэл 60 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэжээ. Ардын хувьсгалын жилүүдэд Баянхонгор аймгаас Улсын их баяр наадамд тэргүүн бөх төрөөгүй аж.
Одоогоор улсын наадамд төрүүлсэн бөх ердөө 15 сая төгрөгийн бай шагналтай байгаа юм. Тиймээс тус аймгаас төрийн наадмын түрүү бөх төрж магадгүй гэсэн найдлагыг аймгийн удирлагууд нь ихээр тавьж байгаа бололтой.