Хонь - (3/21-4/19)
Амьдралын эрч хүч, гэрлэн бүрхүүл суларч гадаад орчны сөрөг нөлөөлөл нэмэгдэнэ. Хайхрамжгүй хайнга зангаасаа болж ажлаа хийхэд түвэгтэй байна. Арилжааны гэрээ байгуулах, эд зүйл худалдан авах, хариуцлагаа сайжруулахад таагүй өдөр. Чухал асуудлаар шийдвэр бүү гарга. Мэс засал хийлгэх жирэмслэхэд таатай өдөр. Биеэ тоосон, өргөмжилсөн, хөндий хүйтэн байдал тань олон таагүй байдлыг авчирна. Гаргаж буй эрч хүч, эрс шулуун байдлаа хяналттай байлгахгүй бол энэ чанар тань эргэн тойрны хүмүүсийг уурлуулж цухалдуулан тэдний дургүйцлийг хүргэнэ. Эрүүл мэнддээ анхааралтай ханд.
Үхэр - (4/20-5/20)
Ялангуяа эмэгтэй үхрүүдэд илүү тааламжтай өдөр болох нь. Та хүсвэл өөрийгөө анхаарлын төвд байлгаж, үнэд орж, бусдыг өөртөө магтаал сайшаалын үг хэлэхэд хүргэж чадна. Энэ бүхэн танд хурууны үзүүрээр дөнгөчих хялбар зүйл байх бололтой. Гэхдээ таны энэ байдал бага зэрэг өрөөсгөл талтай. Учир нь эрчүүд хүүхнүүдийг энгийн, байгаагаараа байхад дуртай байдаг. Харин эрэгтэй үхрүүд шагнал урамшуулал хүртэх, бэлэг авах, ямар нэгэн зүйлд хожих магадлалтай байна. Дурлалт бүсгүйдээ үнэнч байх үүрэг болон шинэ хайрын эрэлд гарах хүсэл таны сэтгэлийг хоёрдуулж, дотроо өөртэйгөө зөрчилдөнө. Тэвчээргүй зан гаргахгүйг хичээ.
Ихэр - (5/21-6/21)
Хувийн амьдралд амжилт гаргах нь эргэлзээтэй байна. Муу санаатай хүмүүсийн эмзэг газрыг ихэрийнхэн мэдэрч, тэднийг илчлэх болно. Аливаа харьцаанд дээд зэргийн болгоомжтой ханд. Мэргэжлийн ажлын хүрээнд уналт байж магадгүй. Зорилго төлөвлөгөө хүссэн амжилтад хүргэхгүй. Янз бүрийн ажиллагаанд, хэлэлцээр хийх, хурим хийхэд тохирохгүй өдөр. Одод хамтын ажлаас зайлсхийхийг зөвлөж байна. Нууц муу санаатнуудын байдал, хэл амнаас болж таагүй зүйл болно. Үнэт зүйлээ алдаж, эд хөрөнгө эвдэрч гэмтэх аюултай байна.
Мэлхий - (6/22-7/22)
Долгилох далайн дундах далбаат завь мэтээр өөрийгөө мэдэрнэ. Эрх чөлөө хэдий чинээ их байна, таны зүрхэнд төдий чинээ их байна. Дааврын идэвхжил таны бэлгийн амьдралыг идэвхжүүлнэ. Хаа хүрэхээ сайн мэд. Үл мэдэгдэх алсыг хамаагүй зоривол завиныхаа удирдлагыг алдаж болзошгүй. Тэгвэл та өөртөө итгэлгүй болно. Энэ бол таны арга барил биш. Харин үүний оронд алс хэтийн төлөвлөгөөгөө гарган гэр бүлтэйгээ ярилцах нь дээр.
Арслан - (7/23-8/22)
Осолтой өдөр. Өнөөдөр та бусдын эрхшээлд орж магадгүй. Олонх нь үйл ажиллагааныхаа чиглэлийг эрс өөрчилнө. Зарим нэг нь хайр дурлалын шинэ харилцаа тогтооно. Энэ холбооноос та цаашдаа ихээхэн хамааралтай байна. Эрт бос. Эс тэгвээс өдөржин нойрмоглоно. Хүүхдүүд болон захирагсадтайгаа шударга харьц. Сэрдүүлэгд бүү авт, заналхийллээс бүү ай.
Охин - (8/23-9/22)
Өдөөн хатгалга, сөргөлдөөнтэй өдөр. Аливаа маргаан томоохон хэрүүл тэмцэлд хүргэнэ. Учир нь өнөөдөр харилцан ойлголцол огт бий болохгүй нь. Иймээс туйлын болгоомжтой бай. Ямар ч ажил хэргийг явуулахдаа шаргуу, санаачлагатай бай. Асуудалд нухацтай хандаж, харилцан буулт хийх замаар шийд. Шинээр хүнтэй танилцахгүй байх болон итгэл найдвар даахгүй хүмүүсийг өөртөө ойртуулахгүй байхыг хичээ. Бусадтай харилцахдаа анхаарал болгоомжтой бай. Өөрийн болон ойр дотнын хүмүүст онцгой ихээр анхаарал хандуулах шаардлагатай байх болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр таны ажил хэрэгт бага зэрэг саад гарна. Тиймээс та хүмүүстэй хамтрах хэрэгтэй. Эсвэл хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй. Жинлүүрүүдийн төлөвлөсөн ажил бүтэмжтэй. Та мөнгөө маш анхааралтай зарцуулах нь зүйтэй. Бизнесменүүд ирээдүйгээ итгэлтэй харж ойрын болон холын хамтрагчидтай болно. Санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр хилэнцүүд онцгой хайр дурлалтай учрах сайхан боломж нээлттэй байна. Өнгөний сайханд хуурталгүй өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй бөгөөд таны өөртөө итгэлтэй байх занд чинь татагдах болно. Үдэш орой хүрээлэн буй хүмүүсийн харьцаа хивэндээ орох болно. Таны хажууд байгаа хэн нэгэн таны хайр халамж, энхрийллийг санаж байх бөгөөд оройг романтик хэлбэрээр өнгөрөөх хэрэгтэй.
Нум - (11/22-12/21)
Нөхөрсөг харьцаанд таатай өдөр. Илүү чухал ажил хэрэг байгаа хэдий ч найз нөхөдтэйгөө уулзах хүсэл төрнө. Бүх зүйлийн учрыг олоход хүч зарцуул. Санаа зовоосон асуудлаа бусадтай хуваалцвал танд тусална. Үдэш оройг лааны гэрэлд өнгөрөөж, цахилгаан гэрэлтүүлгийг байж болох дээд хэмжээгээр багасгахыг зөвлөж байна. Согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь толгой өвдөж, биеийн байдал муудна.
Матар - (12/22-1/19)
Ганц бие матрууд шинэ хайр дурлалтай учирна. Энэ хүн тань танай гэр бүлийнхнийг ямар нэгэн зүйлээр гайхшируулна. Таны сонгосон хүнийг хэн ч юу ч гэж байсан нэг ч хүний үгэнд бүү итгэ. Энэ бол санаанаасаа зохиосон зүйл. Та учрыг нь хожуу олох болно. Хэрэв ах эгч чинь хол амьдардаг бол зочилж очиход тохиромжтой цаг. Чөлөөт цагаараа зөвхөн амрахад төвлөр.
Бумба - (1/20-2/18)
Ямар ч ажил эхлэхэд таатай өдөр. Хурим хийхэд тохиромжтой. Солонго харвал сайны шинж тэмдэг. Нэгдсэн холбоо байгуулах, барилга, засвар хийх, эмчилгээ хийлгэхэд таатай өдөр. Зарим зүйлд хөл хөдөлгөөнтэй байх ба олон ажилд идэвхтэй оролцох нь таны сэтгэл санааны тэнцвэртэй байдлаас гаргана. Найз нөхөр нь ойрын улсуудын тусламжид түшиглэхийг хичээ эргэн тойрны хүрээллийнхээ оролцоо халамж нь тэдний зөвлөгөөнүүдэд бүрэн итгэхэд хүргэнэ. Өөрийн байдлаа эргүүлэх хуурмаг байдал гаргах хэрэггүй. Өөрийн байр сууриа бэхжүүлэхийг хүснэ. Та бүх ажлаа тайван хийж, өөрийн эрх мэдэлдээ хамт олноо барихад тааламжтай байна.
Загас - (2/19-3/20)
Таны сурган хүмүүжүүлэх гайхамшигт авьяас илэрнэ. Хүүхдүүддээ сурах, тоглох сайхан орчныг бүрдүүлж өгнө. Хүүхдүүдэд өөрсдөө асуудлаа шийдэх боломжийг нь олго. Энэ өдөр хоолны өндөр дэглэм барих ёстой. Болж буй үйл явдалд санаа зовох хэрэггүй. Бүх зүйл танаас шалтгаалж багаа юм биш. Өнөөдөр та байгальтай ойрхон байх хэрэгтэй бөгөөд их хөдөлмөрлөх нь зүйтэй байна.