“Хөх тэнгэр” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус хамтлагийн анхны бүрэлдэхүүнд байсан уран бүтээлчид 20 жилийн дараа дахин тайзнаа гарах гэж байна. Тэд хуучны сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээ “Crocus Events hall”-д энэ сарын 19-нд толилулахаар болжээ. Тоглолтод зууны дуучин Б.Сарантуяа, гавьяат жүжигчин Б.Дашдондог, дуучин Н.Ганхуяг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж хөгжимчин Н.Ганбат, Д.Өлзий- Орших нар оролцох аж. “Хөх тэнгэр” тоглолтын талаар уран бүтээлчид өөрсдийн сэтгэгдлээ нийгмийн ца- хим сүлжээгээр сонсогч, фэнүүдтэйгээ хуваалцаж байгаа юм. Хамгийн сүүлд зууны манлай дуучин Б.Сарантуяа фэйсбүүкийнхээ найзуудад тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.